ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ЭРХ”-ИЙН ТАЛААРХ ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА

2021-09-24      404     
     

Шүүхийн тамгын газраас иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээ, нээлттэй байдлын хангах, мэдээллийн цахим болон биет орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаар ойлголт өгөх зорилгоор энэхүү гарын авлагыг гаргалаа.

Уг гарын авлагад шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл, гомдлыг хэрхэн гаргах талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд шүүхэд түгээмэл гаргадаг зарим нэхэмжлэлийн загвар, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах загваруудыг шүүх тус бүрээр нь брайл үсгээр хэвлэн гаргаснаараа онцлогтой юм.

\"\"\"\"\"\"

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР