Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа

2021-10-22      426     
     

Дархан-Уул аймаг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймгийн Засаг даргаас олгох шагналын журмын дагуу Аймгийн нийгэм, эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан шүүхийн захиргааны албан хаагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

Шагналыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг, Тамгын газрын дарга Д.Ууганбаяр нар гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

\"Дархан 60 жил” дурсгалын тэмдгээр

-Жолооч Ж.Шагдар

\"Найрамдалын Дархан” тэмдгээр

-Нягтлан бодогч Д.Энхболд

-Нярав Э.Эхзаяа

-Бичиг хүргэгч Д.Ганбаатар

\"Тэргүүний ажилтан” цол тэмдгээр

-Шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн

-Шүүгчийн туслах Э.Шүрэнчимэг

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр

Дархан-Уул аймгийн Засаг даргын \"Жуух бичиг”-ээр

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном нар тус тус шагнагдлаа.

Нийт албан хаагчдадаа цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье.

\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР