Шүүхийн тамгын газраас ээлжит шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа

2021-11-15      524     
     

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ. 2021.11.12-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүх нь 2021.11.11-ний өдрийн байдлаар

2021 онд иргэний 69 хэрэг нийт хүлээж авч, үүнээс 67 хэргийг шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна.Хянан шийдвэрлэсэн хэргээс 31 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 29 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021-2021.11.11-ний өдрийн байдлаар

-2021 онд шинээр 64 эрүүгийн хэрэг, зөрчлийн 15 хэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой 5 материал, нийт 84 хэрэг хүлээж авч,

Үүнээс 62 эрүүгийн хэрэг, 6 шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал, 14 зөрчлийн хэрэг, нийт 82 хэрэг шийдвэрлэж, 3 хэрэг гомдлоосоо татгалзаж, 8 эрүүгийн хэрэг, 1 зөрчлийн хэрэг, нийт 9 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 62 хэргийн хувьд 19 эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр, 22 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 21 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материалд хэвээр 4, хүчингүй 1, 1 өөрчлөлт оруулж, 14 зөрчлийн хэрэгт өөрчлөлт 10, хэвээр 3, 1 хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021.11.11-ний өдрийн байдлаар

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнөх оны үлдэгдэл 7 хэрэг, шилжиж ирсэн 2 хэрэг, шинээр 21 нэхэмжлэл хүлээн авсан.

Нийт 17 хэргийг шийдвэрлэж, 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэн, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шилжиж ирсэн 1хэргийг буцааж, одоогийн байдлаар захиргааны хэрэг үүсгээгүй 1 нэхэмжлэл, 2 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн 17 хэргээс, 5 хэргийг хялбаршуулсан журмаар,8 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР