Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгууллаа

2021-11-15      117     
     

2021 оны шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2021.11.11-ний өдөр Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн хамтарсан уулзалтыг шүүхийн хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг, шүүгч Д.Нарантуяа болон бусад алба хаагчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар хорих ангийн дэд дарга, дэд хурандаа Г.Энхболд болон бусад алба хаагчид оролцлоо.

Уг уулзалтаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн шийдвэрийн биелэлт, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, учирч буй хүндрэл, бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР