ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-16      428     
     

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Д.Энхболд “Төсөв санхүүгийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, хамтдаа англи хэл сурцгаая” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэхүү сургалтад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч болон шүүгчид, тамгын газрын бусад албан хаагчид хамрагдлаа.

Сургалтаар:

Байгууллагын 2021 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны батлагдсан төсөв

- Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр цалин, ээлжийн амралт бодох аргачлал

- Шүүхийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг тус тус танилцуулан холбогдох асуудлын талаар ярилцсанаар өндөрлөлөө.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР