“САЙН ҮЙЛСИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-12-01      198     
     

Энэхүү аяны хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэг өрхийг сонгон нийгэм, эдийн засгийн хүнд үеийг давахад бага ч болов нэмэр болох зорилгоор Дархан сумын 6-р баг, тээвэрчдийн гудамж, задгай хаягт оршин суух иргэн Н.Гантулга, Н.Ганбат нарт өөрсдийн хуримтлалын сангаас түлээ, нүүрс, гурил, будаа зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээр туслалцаа үзүүллээ.

2021 оны тус шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2021.12.01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан хаагчид өөрсдийн цалингаасаа мөнгөн хуримтлал үүсгэн “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа.

Сайн үйлс бүхэн  дэлгэрэх болтугай.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР