Шүүхийн тамгын газрын 2021 оны жилийн эцсийн тайланг хамт олны хурлаар хэлэлцүүллээ

2021-12-09      519     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь 2021.12.09-ний өдөр Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12.3-д “Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тухайн шүүхдээ танилцуулна” гэж заасны дагуу шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцууллаа.

Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр  2021 онд хийгдсэн ажлуудаа танилцуулж, шүүгч, албан хаагчдаас тайлантай холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, албан хаагч тус бүр 2021 оны тайланд үнэлгээ өглөө.

Мөн шүүгч, албан хаагчдаас ирэх жилийн төлөвлөгөөнд тусгах шинэ санал, санаачилгуудыг гарган, танилцуулсан бөгөөд эдгээр саналуудыг 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР