“Монголын шүүхийн ахмадуудын холбооны II дугаар их хурал” зохион байгуулагдаж байна

2021-12-20      548     
     

Монголын шүүхийн ахмадын холбооноос “Монголын шүүхийн ахмадуудын холбооны II дугаар их хурал”-ыг 2021.12.20-ны өдөр зохион байгуулж байна. Энэхүү хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 70 гаруй шүүхийн ахмад ажилчид оролцож байна.

“Монголын шүүхийн ахмадуудын холбооны 2 дугаар их хурал”-аар Холбооны 2018-2021 оны үйл ажиллагааг тайлагнах, Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг хэлэлцүүлж батлуулах, Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн сонгох зэрэг үндсэн  болон бусад асуудлын талаар хуралдаж байна.

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ахмад шүүгч С.Энхжаргал, ахмад ажилчин  Д.Чулуунжав нар цахимаар оролцож байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР