ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН 2022 ЭХНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-01-06      494     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тамгын газрын хурлыг зохион байгууллаа.

Өнөөдрийн хурлаар тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр тамгын газрын нийт албан хаагчдаас авсан “Байгууллагын соёлын төлөвшил” болон “Төрийн албан хаагчийн ёс  зүйн хэм хэмжээ”-ний талаарх санал асуулга, судалгааны дүгнэлтийг танилцуулж, асуулгын дүгнэлттэй холбоотой анхаарах асуудлыг хамт олноороо хэлэлцлээ.

Мөн байгууллагын “Ёс зүйн зөвлөл”-ийг хамт олны саналаар шинэчлэн байгууллаа. Ёс зүйн зөвлөлд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал, шүүгчийн туслах Ц.Туяацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр нар гишүүдээр сонгогдлоо.

2022 оны тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний  талаар болоод дотоод зохион байгуулалтын арга хэмжээний талаар тус тус хэлэлцлээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР