ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-03-09      471     
     

Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид 2022.03.09-ний өдөр тус шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сурагчдыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал нар хүлээн авч уулзан шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаа, шүүхийн “Нээлттэй танхим”, “Иргэд өөртөө үйлчлэх хэсэг”, “Шүүхийн үйлчилгээний төв” шүүх хуралдааны явц  зэргийг танилцууллаа.

Мөн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Нинжбадгар сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үүднээс “Хуульч мэргэжлийн онцлогийн талаар” мэдээлэл өглөө.

Сурагчид анх удаагаа шүүхийн байгууллагаар орж үзсэн тул ихээхэн сонирхож, шүүгчийн өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимтай танилцан, шүүгчээс сонирхсон асуултаа асууж сэтгэгдэл өндөр гарсан юм.

Цаашид ахлах ангийн сурагчид албан байгууллагатай танилцах аяллыг үргэлжлүүлэн хэд хэдэн албан байгууллагаар орж ажил байдалтай нь танилцан, ажил, мэргэжлийн чиг баримжаатай болох аж. Ингэснээр тэдний мэргэжил сонголтод эерэг ээр нөлөөлнө хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР