Дархан-Уул аймгийн шүүхүүдийн Шүүгч, тамгын газрын ажилтнуудын хамтарсан хурал боллоо

2022-03-03      525     
     

Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр 2022 онд тохиож байгаа билээ.Энэхүү түүхт ойн баярыг угтан анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын шүүгч, албан хаагчдын  хамтарсан хурлыг 2022.03.03-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү хурлаар 60 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг байгуулах, ойн арга хэмжээг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөөг батлах асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР