БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-03-22      452     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын нийт ажилчдын  хамт олны хурлыг 2022.03.22-ны өдөр зохион байгууллаа.  

Хамт олны хурлаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн /шинэчилсэн найруулга/ батлагдан 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус шүүхийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг “Шүүхийн тухай хууль”-ийн /шинэчилсэн найруулга/, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчилж нийт хамт олны хурлаар хэлэлцэн, баталлаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР