ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-01      339     
     

Шүүхийн тамгын газрын  албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Ёс зүйн зөвлөлөөс 2022.04.01-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмыг тус тус  танилцуулж, шүүхийн ажилтны ёс зүйн ерөнхий болон мэргэжлийн шаардлага, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг өглөө.

Сургалтад тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчид бүрэн  хамрагдаж дээрх сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР