АХМАД ШҮҮГЧДИЙГ ҮДЭН ГАРГАХ ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-06      639     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас гавьяаны амралтаа авч буй Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Нарангэрэл, шүүгч С.Энхжаргал, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Туяа үдэн гаргах хүндэтгэлийн шүүх хуралдааныг зохион байгууллаа.                                                         

Хүндэтгэлийн шүүх хуралдаанд

  1. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, албан хаагчид
  2. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г. Давааренчин
  3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М. Мөнхдаваа
  4. Дархан-Уул аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар
  5. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг
  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа  Д.Өлзийбат
  7. Дархан-Уул аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга Б. Чинбаатар нар уригдан оролцлоо.                                                                                                          

 Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгч нартаа цаашдын амьдралд нь  аз жаргал, эрүүл энхийг хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР