ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-06-27      390     
     

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ. Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,  захиргааны албан хаагчид оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах
     шатны шүүх нь 2022.06.
25-ны өдрийн байдлаар

Нийт хүлээж авсан иргэний хэрэг 74 хэрэг, үүнээс 62 хэргийг шийдвэрлэж, хүлээн авахаас татгалзсан 2 хэрэг, 10 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн 62 хэргээс 23 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  35 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022.06.25-ны өдрийн байдлаар

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны үлдэгдэл 1 эрүүгийн хэрэг, 2022 онд шинээр 33 эрүүгийн хэрэг, зөрчлийн 3 хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 11, нийт 48 хэрэг хүлээж авсан. Үүнээс 31 эрүүгийн хэрэг, 2 зөрчлийн хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 11, нийт 44 хэрэг шийдвэрлэж, 3 эрүүгийн хэрэг, 1 зөрчлийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 31 хэргийн хувьд 14 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өөрчлөлт 10, хүчингүй 6, зөрчлийн 1 хэрэгт өөрчлөлт оруулж, 1 хэргийг хэвээр үлдээж, 11 Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материалыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх                2022.06.25-ны өдрийн байдлаар

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх                         

  • Өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг,
  • Шинээр 12 нэхэмжлэл хүлээн авсан.
  • Дахин хэлэлцүүлэхээр 1 хэрэг

Нийт 6 хэргийг шийдвэрлэж, 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэсэн.

  • Одоогийн байдлаар 6 хэргийн үлдэгдэлтэй.

Хянан шийдвэрлэсэн 6 хэргээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР