ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2022-07-08      353     
     

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 23 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн Шүүхийн захиргааны 46 /дөчин зургаа/ ажилтан танхим болон цахим хэлбэрээр холбогдож тангараг өргөлөө.

Тус арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Нацагдоржийн Нинжбадгар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

  Уг тангараг өргөх ёслолд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, гишүүд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, Тамгын газрын дарга Д.Ууганбаяр шүүгч, шүүхийн тамгын газрын албан хаагчид оролцож төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнуудад төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж ажиллахыг хүслээ.  

Үндэсний их баяр наадмын  өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч нартаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, өргөсөн тангарагтай үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР