“ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ТУХАЙ 10 БАРИМТ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2022-09-16      351     
     

“ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ТУХАЙ

10 БАРИМТ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ.

Шуурхай зөвлөгөөн эхлэхээс өмнө Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа “Инээмсэглэлийн тухай 10 баримт” сэдвээр сонирхолтой мэдээлэл өглөө.

Өнөөдрийн Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.

Шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн тамгын газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал орсон мэдээ, шүүгчийн туслахууд хэргийн хөдөлгөөний мэдээг тус тус танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах
     шатны шүүх нь 2022.09.16-ны өдрийн байдлаар

Нийт хүлээж авсан иргэний хэрэг 93 хэрэг, үүнээс 87 хэргийг шийдвэрлэж, 4 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн 87 хэргээс 26 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 55 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022.09.16-ны өдрийн байдлаар

2021 оны үлдэгдэл 1 эрүүгийн хэрэг, 2022 онд шинээр 46 эрүүгийн хэрэг, зөрчлийн 7 хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 12, нийт 66 хэрэг хүлээж авч, үүнээс 33 эрүүгийн хэрэг, 3 зөрчлийн хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 11, нийт 47 хэрэг шийдвэрлэж, 14 эрүүгийн хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 1, 4 зөрчлийн хэрэг, нийт 19 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 33 хэргийн хувьд 16 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өөрчлөлт 11, хүчингүй 6, зөрчлийн хэргийн хувьд 1 хэрэгт өөрчлөлт оруулж, 2 хэргийг хэвээр үлдээж, 11 Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материалыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх                2022.09.16-ны өдрийн байдлаар

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх                          -  Өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг, шинээр 25 нэхэмжлэл хүлээн авсан. Дахин хэлэлцүүлэхээр 1 хэрэг, нийт 13 хэргийг шийдвэрлэж, 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэсэн. Одоогийн байдлаар 9 хэргийн үлдэгдэлтэй.  Хянан шийдвэрлэсэн 13 хэргээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, 8 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн энэ онд Дархан хотод шүүх байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэл үр дүн, цаашид  хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг сонсож санал солилцлоо.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР