“УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-23      362     
     

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Азийн сан хамтран орон нутгийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Уул уурхайн салбар дахь зарим гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг  2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.

Уг сургалтад Орхон, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 20 шүүгч хамрагдлаа. 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР