ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-30      322     
     

БАЙГУУЛЛАА

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ.

Өнөөдрийн Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.

Шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн тамгын газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал орсон мэдээ, шүүгчийн туслахууд хэргийн хөдөлгөөний мэдээг тус тус танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах
     шатны шүүх нь 2022.09.30-ны өдрийн байдлаар

Нийт хүлээж авсан иргэний хэрэг 95 хэрэг, үүнээс 87 хэргийг шийдвэрлэж, 5 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн 87 хэргээс 26 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 55 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022.09.30-ны өдрийн байдлаар

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 оны үлдэгдэл 1 эрүүгийн хэрэг, 2022 онд шинээр 48 эрүүгийн хэрэг, зөрчлийн 7 хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 12, нийт 68 хэрэг хүлээж авч, үүнээс 35 эрүүгийн хэрэг, 5 зөрчлийн хэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал 12, нийт 52 хэрэг шийдвэрлэж, 14 эрүүгийн хэрэг, 2 зөрчлийн хэрэг, нийт 16 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 35 хэргийн хувьд тус тус 16 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өөрчлөлт 12, хүчингүй 7, зөрчлийн 5 хэргийн хувьд 1 хэрэгт өөрчлөлт оруулж, 4 хэргийг хэвээр үлдээж, 12 Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх  2022.09.30-ны өдрийн байдлаар

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь өмнөх оны үлдэгдэл 5 хэрэг, шинээр 26 нэхэмжлэл хүлээн авсан. Дахин хэлэлцүүлэхээр 1 хэрэг, Үүсгээгүй нэхэмжлэл 1, нийт 16 хэргийг шийдвэрлэж, 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 хэргийг нэгтгэсэн.

            Хянан шийдвэрлэсэн 16 хэргээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, 10 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

           

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР