“ШҮҮХИЙН ТӨГӨЛ БАЙГУУЛАХ” АЖЛЫГ САНААЧЛАН, “МОД ТАРИХ АЯН”-Д НЭГДЛЭЭ

2022-10-15      357     
     

         Дархан хотод шүүх байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэн "Шүүхийн төгөл байгуулах" ажлыг санаачилсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010.04.14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг. Дээрх өдөртэй холбогдуулан тус шүүхийн тамгын газрын ажилтан албан хаагчид болон шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч нар хамтран Дархан хотын "Соёл амралтын хүрээлэн"-д агч голт бор, хөх далайн хальс нэртэй 3 төрлийн 150 мод тарьж Дархан хотынхоо ногоон байгууламж нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР