“ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-10-19      366     
     

Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цусаа хандивллаа.

Цус хандивлах аян нь 2017 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй хүмүүнлэгийн ажлын нэг бөгөөд энэ удаагийн цус хандивлах аянд 8 шүүгч, ажилтан цусаа хандивлалаа.

Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд цусаа өгснөөр зуу, зуу, магадгүй мянга, мянган хүний амьдралыг авардаг билээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР