ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ДАРХАН ЭМПАТИ” СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-11-21      277     
     

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Дархан эмпати” сургуулийн Н.Мягмарсүрэн багштай 11а ангийн 26 сурагч шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

Тус үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хүүхдийн эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар “Хуульч мэргэжлийн онцлог сэдвээр тус тус зөвлөгөө мэдээлэл хийлээ.

Сургалт, мэдээллийн дараа Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд орж сонирхлоо.

Ерөнхий боловсролын “Дархан эмпати” сургуулийн багш, сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР