“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгууллаа.
Өдөрлөгт Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Э.Дуламжаргал багштай 12-4 ангийн 40 орчим сурагчид хүрэлцэн ирлээ.
“Нээлттэй шүүх” өдөрлөгөөр Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шүүхийн байр болон Нээлттэй шүүх, шүүхийн үйлчилгээний хэсэг, шүүх хуралдааны танхимтай танилцуулж,
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд “Шүүхэд мэдүүлэх эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуульч мэргэжлийн онцлог” зэрэг сэдвүүдээр ерөнхий ойлголт өгч нээлттэй яриа өрнүүллээ.
Хүрэлцэн ирсэн сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР