БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын нийт ажилчдын хамт олны хурлыг 2022.03.22-ны өдөр зохион байгууллаа.
Хамт олны хурлаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн /шинэчилсэн найруулга/ батлагдан 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус шүүхийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг “Шүүхийн тухай хууль”-ийн /шинэчилсэн найруулга/, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчилж нийт хамт олны хурлаар хэлэлцэн, баталлаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР