ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

2022-03-31      483     
     

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь албан хаагчдын эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж оношлох, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулж эмгэгийг тодруулах, өвчнөөс сэргийлэх зорилготой үйл ажиллагаа юм.           

Тамгын газраас 2022.03.29, 30-ны өдрүүдэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, ахмад шүүгч, ажилтнуудыг  урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын зүгээс шүүгч, ажилчдын шинжилгээний хариуг нэг бүрчлэн тайлбарлаж,  зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээ, сувилгаа, хэвтэн эмчлүүлэх, хагалгаа хийлгэх зэрэг зөвлөмжүүдийг өглөө.

Энэхүү ажил нь шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил юм.

Бидэнтэй хамтран ажилласан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ЭМЧ нартаа Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе.