ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ТАРХАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-20      444     
     

2022 оны 04 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, албан хаагчдад “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” тухай тархалтын төлөвлөгөөт сургалтыг  АССУСАХМ-ын хошууч С.Саран удирдан зохион байгууллаа.

            Энэхүү сургалт нь Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, онц чухал объектын галын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

            Өнөөдрийн сургалтын онцлог нь шүүхийн байрны гурван давхарт гал гарсан гэх гал түймрийн  дуудлагыг онцгой байдлын газрын 7037-101 дугаарт өгч, онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид  гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тактикийн сургуулилт  хийж гүйцэтгэлээ. Мөн шүүхийн байрны гадна талбайд нийт байгууллагын шүүгч, албан хаагчдыг оролцуулан гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн, аюулгүй хэрэглэх заавар зөвлөмжийг өгч, сургуулилт хийлээ.