ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР Я.ТУУЛЫГ ТОМИЛСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ УНШИЖ СОНСГОН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-07-07      598     
     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 129 дугаартай “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Ягнайжавын Туулыг томилсон” зарлигийг  тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаяр хүрэлцсэн ирсэн нийт шүүгч, албан хаагчдад уншиж сонордууллаа.

            Зарлиг уншиж сонордуулсны дараа  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа хамт олноо төлөөлж хэлсэн үгэндээ  давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь Я.Туул шүүгчид баяр хүргээд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

            Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчид,  Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга мөн Дархан-Уул аймаг дахь прокурорын газрын прокурорууд болон тус шүүхийн албан хаагчид оролцон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

            Я.Туул шүүгчдээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР