ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2022-07-07      436     
     

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

            Эрүүгийн хэргийн талаар:

          Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 1 хэрэгт нэмж 34 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 35 эрүүгийн хэргээс 15 эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр, 10 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэн 4 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 5 хэргээр буюу 13,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

            Зөрчлийн хэргийн талаар:

          Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 3 хэргийг хүлээн авч, 2 зөрчлийн хэрэг  шийдвэрлэснээс 1 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 1 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэврийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн, 1 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 8 хэргээр буюу 80 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

          Иргэний хэргийн талаар:

          Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 75 иргэний  хэрэг хүлээн авсан. Үүнээс 23 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 35 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, 4 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн иргэний хэрэгтэй харьцуулбал 20 хэргээр буюу 47,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

            Захиргааны хэргийн талаар:

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь  2022 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 5 хэрэгт нэмж 9 нэхэмжлэл, шилжиж ирсэн 1 захиргааны хэргийг тус тус хүлээн авч 3 захиргааны хэргийг нэгтгэж шийдвэрлэвэл зохих 12 хэргээс 6 хэргийг хянан шийдвэрлэж 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Нийт шийдвэрлэсэн 6 хэргийг төрлөөр нь авч үзвэл, газрын маргаан 3, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүртгэлтэй холбоотой маргаан 2, бусад төрлийн маргаан 1 маргааныг шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 6 захиргааны хэргээс 1 хэргийг хялбаршуулсан журмаар, 5 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 702,000 төгрөгийг улсын орлого болгожээ.

            2022 оны хагас жилд шийдвэрлэсэн захиргааны хэргийг өмнөх мөн үеийнхтэй харьцуулбал 5 хэргээр буюу 45,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

.