“ДАРХАН ЭМПАТИ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦЛАА

2022-11-23      297     
     

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Дархан эмпати” сургуулийн З.Тэлмэн багштай ангийн 23 сурагч шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

            Тус үйл ажиллагааны үеэр Тамгын газрын дарга З.Баяржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Хулганаа нар шүүхийн байртай танилцуулж,  шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар “Шүүхийн тогтолцоо”, “Хувь хүний орон зай” зэрэг мэдээллийг өгч, хөгжөөнт тоглоом тоглуулж, мөн хүрэлцэн ирсэн сурагч бүжиглэж авьяасаа үзүүллээ.

            Сурагчид анх удаагаа шүүхийн байгууллагаар орж үзсэн тул ихээхэн сонирхож, шүүгчийн өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимтай танилцан сонирхсон асуултаа асууж сэтгэгдэл өндөр гарсан юм.

            Хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье. 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР