“ДАРХАН МЭРГЭЖИЛ СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ"-ИЙН ШИЛДЭГ СУРАЛЦАГЧДЫГ УРАМШУУЛЖ, ШҮҮХИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦУУЛЛАА

2022-12-30      328     
     

        Тус шүүхээс шинэ оны босгон дээр “Дархан мэргэжил сургалт үйлдвэрлэл төв"-ийн сурлага хүмүүжлээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний 2 сурагчийг сонгон шалгаруулах хүсэлтийг тавьж, 2022 оны 12-р сарын 30-ны өдөр шүүхийн байрандаа урьж танилцуулан, тэднийг хамт олныхоо сэтгэлийн хандиваар цугласан мөнгөн шагналаар урамшуулж, ирэх оны хичээл сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсэн гардууллаа. Тус үйл ажиллагааны үеэр Тамгын газрын дарга З.Баяржаргал “Шүүхийн тогтолцоо”, “Хувь хүний орон зай” зэрэг мэдээллийг өгч ажиллан, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.
        Тэд анх удаа шүүхийн байгууллагатай танилцаж буй нь энэ учир ихэд сонирхож байсан бөгөөд шүүгчийн өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимтай танилцсан сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Хүрэлцэн ирсэн 2 шилдэг, хичээнгүй сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР