“ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЁС” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-26      414     
     

2023 оны 01 сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, албан хаагчдад фохов Олон Улсын Эрүүл мэндийн байгууллын менежер Я.Ялгуун “Эрүүл аж төрөх ёс” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар “Уламжлалт Анагаах Ухааны арга билэг Таван махбод Эрүүл аж төрөх” соёлын онол, 5 цул, 6 сав эрхтэн хоорондоо хэрхэн уялдаа холбоотой харилцан хамааралтай байдаг талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Мөн шүүгч, ажилчдын ажлын ачааллаас үүсэн стресс ядаргааг тайлах зорилгоор уламжлалт анагаах ухааны нөхөн сэргээх бариа засал, гоо сайхны иллэг массажны үйлчилгээг үзүүллээ.

Үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгсөн фохов Олон Улсын Эрүүл мэндийн байгууллын хамт олон талархал илэрхийлье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР