МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-28      388     
     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Ганбаатарын Г.Мягмарсүрэнг томилсон” зарлигийг  тус шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал хүрэлцсэн ирсэн нийт шүүгч, албан хаагчдад уншиж сонордууллаа.

            Зарлиг уншиж сонордуулсны дараа  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа хамт олноо төлөөлж хэлсэн үгэндээ  давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

            Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, ажилчид  Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорууд, өмгөөллийн төлөөлөл оролцон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Г.Мягмарсүрэн шүүгчдээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР