“БОЛЗОШГҮЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-20      300     
     

         Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 оны 03 дүгээр сарын 20-ны “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “Болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Тамгын газрын дарга З.Баяржаргал, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Хулганаа нар шүүхийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоо гэмт хэрэг зөрчил болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ярилцаж санал солилцох хэлбэрээр удирдан явуулав. 

Сургалтын төгсгөлд сурагчид сургалт үр дүнтэй байсан талаар санал бодлоо хуваалцлаа.   

Мөн энэ үеэр орон нутгийн DBS телевиз ирж сургалтын талаар мэдээ, сурвалжлага бэлтгэн ажилласан болно.
 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР