ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-13      303     
     

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Тус шүүхийн Тамгын газраас 2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа “Иргэдийн хэрэглээний боловсрол”-ын төвийн сургагч багш нарыг урин “Хоол зүй, Сэтгэл зүй, Нойргүйдэл, Дархлаа, Хамт олны уур амьсгал” гэсэн агуулгын хүрээнд 60 минутын сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.

      Уг сургалтаар эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэрхэн төлөвшүүлэх, мөн хамт олондоо эерэг, таатай харилцааг хэрхэн төрүүлэх талаар сонсож оюундаа үнэтэй хөрөнгө  оруулалт хийлээ хэмээн шүүгч, ажилчид дүгнэлээ.

Сургалтыг зохион байгуулсан сургагч багш нартаа талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР