ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2023-06-30      243     
     

Эрүүгийн хэргийн талаар:

          Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны үлдэгдэл 4 хэрэг, шинээр 25 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 29 эрүүгийн хэргээс 10 эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр, 5 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 7 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэн 7 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 9 хэргээр буюу 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Зөрчлийн хэргийн талаар:

          Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн 14 хэргийг хүлээн авч, 11 зөрчлийн хэрэг  шийдвэрлэснээс 2 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 6 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэврийг хэвээр үлдээж, 3 зөрчлийн хэргийн шүүгчийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн, 3 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 9 хэргээр буюу  4.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

     Иргэний хэргийн талаар

       Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар 65 иргэний  хэрэг хүлээн авсан. Үүнээс 23 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 26 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, 9 иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны эхний хагас жилд шийдвэрлэсэн иргэний хэрэгтэй харьцуулбал 4 хэргээр буюу 6,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 Захиргааны хэргийн талаар

     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь  2023 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 6 хэрэгт нэмж 10 нэхэмжлэл, дахин хэлэлцүүлэхээр 2 хэрэг  хүлээн авч шийдвэрлэвэл зохих 18 хэргээс 14 хэргийг хянан шийдвэрлэж 4 хэргийн үлдэгдэлтэй байна.

     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 14 захиргааны хэргээс 3 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.        

Нийт шийдвэрлэсэн 14 хэргийг төрлөөр нь авч үзвэл, газрын маргаан 9, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүртгэлтэй холбоотой маргаан 3, бусад төрлийн маргаан 2 маргааныг шийдвэрлэжээ.       

     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 631800 төгрөгийг улсын орлого болгожээ.            
       2023 оны хагас жилд шийдвэрлэсэн захиргааны хэргийг өмнөх мөн үеийнхтэй харьцуулбал 8 хэргээр буюу 1.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.