МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-07-03      373     
     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар “Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Заминдийн Төмөрхүүг томилсон” зарлигийг  тус шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал уншиж сонордууллаа. 
 Хамт олноо төлөөлж Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар  хэлсэн үгэндээ  давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
            Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид,   Дархан-Уул аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид болон Дархан-Уул аймгийн Прокурорын газрын төлөөлөл оролцон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР