СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-18      241     
     

​Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сангаас шүүгчдэд зориулан “Цахим нотлох баримт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

​Сургалтыг Вюрцбургийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрик Хилгендорф удирдан явууллаа.

​Уг сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн шүүгчид тус тус хамрагдан мэдээлэл солилцож, сонирхсон асуултдаа хариулт авсан үр нөлөөтэй сургалт боллоо.

​Сургалтыг зохион байгуулсан Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сангийн хамт олондоо талархал илэрхийлье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР