СТРЕССЭЭС ҮР ДҮНТЭЙ ГАРАХ АРГА ЗҮЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023-11-02      173     
     

        Стрессээс урьдчилан сэргийлэх, стресст өртүүлж буй бусад хүчин зүйлүүдийг таньж мэдэх, стрессээс гарах үр дүнтэй арга зүйг сургах, мэдээлэл, зөвлөмж өгөх зорилгоор зохион байгуулагдсан сургалтад тус шүүхийн Тамгын газрын ажилчид хамрагдлаа. 

      Сургалтыг Төрийн албаны зөвлөл, орон нутаг дахь Салбар зөвлөл болон тус шүүхийн Тамгын газраас хамтран зохион байгуулж, сургалт, судалгааны  Полиси төвийн захирал, сургагч багш Г.Эрдэнэгэрэл удирдан явууллаа.

         Энэхүү сургалтад оролцогчид стрессийг хэрхэн үр дүнтэй давах туулах талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР