ЭРТЭЧ ЗАЛУУС” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-12-13      141     
     

          Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд шинэ өглөөг эрч хүчтэй эхлүүлэх зорилгоор “Эртэч залуус” өглөөний уулзалтыг зохион байгууллаа. 

             Уулзалтад Тамгын газрын ажилчид  биеэ сэргээх зорилгоор ажлын байрны энгийн дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цай уунгаа цаг үеийн болон танин мэдэхүйн сонирхолтой мэдээ мэдээлэл солилцлоо.

    Мөн уулзалтын төгсгөлд ёс зүйн дэд хорооны гишүүн Ц.Туяацэцэг  шүүхийн захиргааны ажилчдын дунд ёс зүй, танин мэдэхүй, хуулийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт хариултын АХА тэмцээнийг  зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд Ахлах нягтлан бодогч Т.Пунсал түрүүллээ.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР