ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

2024-03-04      91     
     

          Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдууллаа.   Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д зааснаар  шүүгчид дотроосоо тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Далантайн Нарантуяад шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өглөө.

         Ерөнхий шүүгч Д.Нарантуяад цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэе.

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар