“БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН”-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2024-03-14      78     
     

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан, Дархан-Уул аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдаж буй спортын цогцолбор тэмцээний Буудлагын тэмцээний урт бууны төрөл”-д нийт 14 тамирчин оролцож дүнгээ гаргалаа.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын жолооч Ж.Баттулга цэц мэргэнээ сорин өрсөлдөж Дэд байр эзэллээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР