СУРАГЧИД ШҮҮХИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦЛАА

2024-03-29      112     
     

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 7в ангийн 26 сурагч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

Тамгын газрын дарга З.Баяржаргал шүүхүүдийн үйл ажиллагаа, бодлого, зарчим онцлогийн талаар мэдээлэл хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн “Гэмт хэрэг зөрчлийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт орлоо.

Сурагчид тус шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхимтай танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авч, сэтгэгдэл өндөр байлаа.

Хүрэлцэн ирсэн нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР