“ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-29      119     
     

Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойших хугацааны архив бичиг хэрэгтэй холбоотой мэдээлэл, ажлын цаг ашиглалтын мэдээ, системд эрх зүйн акт байршуулсан байдал, 2024 оны 01 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ, хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан болон системээс шүүгчид хуваарилагдсан байдлын судалгаа зэргийг танилцууллаа.

Мэдээлэл, судалгаа болон цаг үеийн асуудалтай холбогдуулж шүүгчдийн зүгээс асуусан асуултад Тамгын газрын дарга З.Баяржаргал хариулт өгч, мэдээлэл хийж, 2024 оны 03 дугаар сарын 28-ний өдөр зохион байгуулсан “Нээлттэй шүүх” өдөрлөг үр дүнтэй болж, иргэдийн зүгээс талархал илэрхийлж байгаа талаар онцоллоо.

Зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, ажилтнууд оролцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР