ДАРТСЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-19      127     
     

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд тус шүүхийн тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  “Дартсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд:

  1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид
  2. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид
  3. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид
  4. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын баг тамирчид
  5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид
  6. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид
  7. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын баг тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, тэмцээний шилдгүүдээр дараах баг, тамирчид тодорлоо.

Тэргүүн байранд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын баг тамирчид,

Дэд байранд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид,

Гутгаар байранд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР