Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам бүхий шат хийж гүйцэтгэлээ

2021-08-30      379     
     

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Шүүхийн байрны үүдний хэсгийг тохижуулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан, хүүхэд саадгүй, хялбар нэвтрэх боломжоор хангах налуу зам бүхий шат хийх ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгасан.

Уг ажлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 256 дугаар тушаал 6 дугаар хавсралтын 3.5-т заасан стандартад нийцүүлэн 2021 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд төлөвлөгөөнд заасан хугацаанд хийж гүйцэтгэлээ.

\"\"\"\"\"\"\"\"

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР