“Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт"-д хамрагдлаа

2021-11-25      36     
     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/113 дугаар тушаалаар 2021 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд “Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт"-ыг цахимаар зохион байгуулсан ба тус сургалтад Мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Төрмөнх хамрагдлаа.

Тус сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдсан.

Энэ жилийн сургалтыг Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, программ, техник хангамж, практик мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газрын 53 мэдээлэл, технологийн мэргэжилтэн оролцсон.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР