ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ” –ААР  ШАГНАГДЛАА 

2021-12-15      238     
     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.11.25-ны өдрийн 137 дугаар  зарлигаар шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргалыг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар  шагнасныг өнөөдөр /2021.12.15/ шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Төрийн дээд медаль хүртсэн Шүүгчдээ баяр хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилтийг хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР