ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-02-18      546     
     

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 14 хоног тутамд шуурхай зөвлөгөөнийг шүүхийн тамгын газраас зохион байгуулдаг билээ. Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн үйл ажиллагааны болон шүүхийн цахим санд шийдвэр магадлал, зар, тойм орсон мэдээ, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах
     шатны шүүх нь 2022.02.18-ны өдрийн байдлаар

Нийт хүлээж авсан иргэний хэрэг 28 хэрэг, үүнээс 10 хэргийг шийдвэрлэж, хүлээн авахаас татгалзсан 1 хэрэг, 17 хэргийн үлдэгдэлтэй байна.Хянан шийдвэрлэсэн10  хэргээс 5 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022.02.18-ны өдрийн байдлаар

2021 оны үлдэгдэл 1 эрүүгийн хэрэг, 2022 онд шинээр 11 эрүүгийн хэрэг, зөрчлийн 1 хэрэг, нийт 12 хэрэг хүлээн авсан. Үүнээс 1 эрүүгийн хэрэг, 1 зөрчлийн хэрэг, нийт 2 хэрэг шийдвэрлэж, 11 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн 1 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр, 1 зөрчлийн хэрэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх  2022.02.18-ны өдрийн байдлаар

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх  өмнөх оны үлдэгдэл 4 хэрэг, шинээр 5 нэхэмжлэл хүлээн авсан. Үүнээс 2 хэргийг шийдвэрлэж,1 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Одоогийн байдлаар 3 хэргийн үлдэгдэлтэй байна.Хянан шийдвэрлэсэн 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР