“ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-13      488     
     

Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран зохион байгуулж буй “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газрын ахлах референт Б.Оюуннасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, сургагч багшаар Ч.Отгонжаргал, Б.Сугар, Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ф.Батзаяа, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр  2022 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Орхон аймагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдлаа.

            Тус сургалтад Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт найман шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг шүүхийн захиргааны 75 албан хаагч оролцлоо.

            Сургалт “Шүүх эрх мэдэл, шүүхийн шинэчлэл”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй”, “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” , “Жендер ба хүний эрх”,  “Хэргийн хөдөлгөөний удирдлага”, Шүүхийн мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал” гэсэн сэдвийн хүрээнд явагдаж оролцсон нийт захиргааны албан хаагчид идэвхтэй оролцсон юм.

            Энэ удаагийн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан нь  сургалтад хамрагдсан албан хаагчдын хувьд бусад шүүхийн  албан хаагчдтай танилцах, туршлага солилцох боломжоор хангасан давуу талтай байлаа. Мөн сургалтын үеэр харилцан ярилцлагыг зохион байгуулж шүүхийн тамгын газрын дарга нар болон захиргааны албан хаагчид нийт салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг ШЕЗ-ийн ажлын хэсэгт хүргэж, тухай бүрд хариулт авч, тухайлсан зарим асуудлыг судалж үзээд хариу ирүүлэхээр болж сургалт өндөрлөлөө.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР