ШҮҮХИЙН БАЙРНЫ ГАДНА БОЛОН ДОТОР ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2022-06-27      444     
     

2022.05.02-нд Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас тус шүүхийн байрны засварын ажлыг гүйцэтгэх тендер зарласан. Энэхүү тендерт “ДМАС” ХХК шалгарч, засварын ажлыг 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Барилгын засварын ажлаар шүүхийн байрны гадна фасад, гадна гэрэлтүүлэг, хоёр болон гурван давхрын дотор засвар, гарааж болон зоорийн давхрын дотор засвар бүрэн хийгдлээ.

Барилгын ажлын нийт зардал 80,000,000 төгрөг болсон ба орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжсэн юм. Нийт төсвийг зардлаар нь ангилж үзвэл гадна фасад, гэрэлтүүлэг, хоёр болон гурван давхрын дотор засварт 72,696,691 төгрөг, гарааж болон зоорийн давхрын дотор засварт 7,303,310 төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Тус барилгын их засварын ажлыг Байнгын ашиглалт хүлээн авах комисс 2022 оны 6-р сарын 23-ны өдөр хуралдаж, барилгын их засварыг байнгын ашиглалтад хүлээн авахыг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ. Шүүхийн байрны их засварын ажлын саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгсөн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Орон нутгийн өмчийн алба, Барилга захиалагчийн албаныхандаа баярлаж, талархсанаа илэрхийлье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР